Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдлөө.
 
Тэрбээр 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай өргөдөл, хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлд гаргасан. Улмаар Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 40 дугаар тогтоолоор Түмэнжаргалын Мэндсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөллөө.

Тэрбээр энэ албан тушаалд 2014 оны гуравдугаар сарын 24-нд томилогдож байсан бөгөөд 4 жил 3 сар ажиллажээ.
 
Одоогоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ж.Сайнхишигийг томилжээ.