"The Hu" хамтлагийнхан Швейцарын хөгжлийн агентлагийн "Ногоон алт" төслийг дэмжин ажиллахаар болжээ. 

Дэлхий дахинаа нэрт дуучид, алдартнууд  дэлхийн дулаарал, экологийн тэнцвэрт байдал зэрэг глобаль асуудалд анхаарал хандуулж өөрсдийн шүтэн бишрэгчидээ уриалах болсон билээ. 

Олон сая үзэгч, шүтэн бишрэгчтэй "The Hu" хамтлагийн хувьд ч нийгмийн хариуцлагын хүрээнд монгол орны бэлчээр нутгийг эрүүл байлгах, нүүдлийн соёлыг хамгаалахын төлөөх үйлсийг сайн дураараа дэмжихээр болсон байна. 

Тухайлбал, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт төслийн хүрээн дэх "Хариуцлагатай нүүдэлчин" цахим системийг онцгойлон дэмжихээ илэрхийлэв.Тэд бэлчээр нутаг, эрүүл соргог байлгах, нүүдлийн соёлыг хамгаалах үйлсэд ийнхүү нэгдэж дуу хоолойгоо өргөхөөр болсон аж.

Сонирхуулахад уг төслийн хүрээнд 20 сая га талхлагдсан бэлчээрийг сэргээснээр Монголын нүүдлийн мал аж ахуйн зохистой дадал, тогтвортой байдлын стандартыг боловсруулж, олон улсын зах зээлд монгол бүтээгдэхүүний гарал үүсэл, онцлогийг баталгаажсан билээ.