"The Hu" хамтлаг өчигдөр "Sad But True" нэртэй шинэ уран бүтээлээ цацжээ. Тус уран бүтээлээ “Youtube” сувагтаа 12 дугаар сарын 04-нд байршуулсан бөгөөд үүнээс хойшхи 00 цагийн хугацаанд нийт үзэлт, сэтгэгдэлтэй байна. 


Шинэ уран бүтээлийнхээ талаар "The Hu" хамтлаг "Дэлхий даяарх сая сая хүмүүсийн адилаар Metallica хөгжмийн фенүүд болон хөгжимчид бидний хувьд маш том нөлөө, урам зориг байлаа. Бид тэдний 40 жилийн цуцашгүй аялан тоглолт болон тэдний зохиосон цаг хугацаагүй, өвөрмөц хөгжмийг биширч байна. Гунигтай хэрнээ үнэн үгсийг өөрсдийн хэлдгээр болон HU-гийн хэв маягаар ′′ Гунигтай ч үнэн ′′ хувилбарыг бичиж тэдэнд хүндэтгэл, талархал илэрхийлэх нь их нэр төрийн хэрэг" хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ.

"The Hu" хамтлагийн анхны бөгөөд алдарт уран бүтээл “Yuve Yuve Yu” дуу нь өнөөдрийн байдлаар буюу 2 жилийн хугацаанд “Youtube” сувагт 64 сая 200 мянган хандалт, 65.300 сэтгэгдэл авчээ. Мөн "Wolf totem" дуу нь 44 сая 754 мянган үзэлттэй байна. Тус уран бүтээлээ сүүлд “Папа Роач”-ийн Жэйкоби Шаддиxтай хамтран шинэчлэн дуулж, дүрсжүүлсэн нь мөн олон сая үзэлттэй.

"Хүннү рок" чиглэлээр уран бүтээлээ туурвиж, богино хугацаанд дэлхийн хамтлаг болж, эх орныхоо нэрийг цуурайтуулж буй "The Hu" хамтлаг нь жилийн өмнө "Монгол бахархлын өдөр" Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одон хүртсэн юм.

Сонирхуулахад, Тус хамтлагийн “Youtube” суваг нь 965.000 дагагчтай байна.