Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан парламентат ёсыг төлөвшүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан, эрхэлсэн салбартаа тууштай ажиллаж, амжилт гаргасан эрхмүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол Улсын Гавьяат цол олголоо.

Шагнал авсан хүмүүсийн нэг нь Улсын Их Хурлын гишүүн асан Төгсжаргалын Ганди юм. Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм хүндтэй цолоор энгэрээ мялаалгасан тэрбээр ажлын гараагаа "Улаан од" сониноос эхэлж байсан аж.  

Мөн Эрүүл мэндийн сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байсан, дипломат албыг хашиж байсан туршлагатай улстөрч юм.