Одоогоос гурван жилийн өмнө буюу 2016 оны наймдугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэр буюу Хүй долоон худгийн орчимд автомашины ноцтой осол гарч, гэр бүлийн долоон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Уг хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо. Хурлаар  уг хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах шийдвэр гарчээ.

Талийгаачийн ээж Ц.Бат-Өлзий: Тэд хэргээ хүлээхгүй байна. Шинжээчийн нэгдсэн дүгнэлт хэрэгтэй гэж үзсэн. Би юу ярих билээ. 

Өмгөөлөгч Р.Булгамаа: Өмгөөлүүлэгч маань олон нийтэд хандсаны дараа тухайн хэргийн газрын маш чухал бичлэг олдсон. Энэ бичлэгийг тухайн үед Австрали улсаас эх орондоо ирж амарч байсан иргэн илгээсэн байдаг. Өнөөдөр шүүх хурал 9 цагаас эхэлсэн ч гэрчүүдийн мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагатай, зургаан удаагийн шинжээчийн дүгнэлтийг нэгтгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр дахин прокурорт буцаах шийдвэр гаргалаа.