Нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхлэж буй залуучуудад гарааны санхүүжилт олгох, мэргэжлийн менторууд, бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авч бизнесээ илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлж, анхан шатны санхүүжилтийг олгох, бизнес санааг нь сурталчлан таниулах, дэмжихэд оршино.

Уралдаанд хэн хамрагдах боломжтой вэ?

- Шинэлэг санаа бүхий стартап бизнесээ эхлүүлж байгаа 15-34 насны залуус

- МСҮТ-ийн суралцагчид

- Гарааны бизнес, бизнес эрхлэгчид

- Нийгмийн даатгал төлдөггүй иргэн /Сайн дураараа төлдөг байж болно/

- Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас ямар нэгэн санхүүжилт авч байгаагүй стартапууд

Зохион байгуулагч:

- Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар

Хамтран зохион байгуулагч:

- 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүд

Хэрэгжүүлэгч:

- Хөгжлийн Шийдэл ТББ

-Стартап Маркетинг Спэйс ХХК

- Стартап Монгол ТББ

Уралдааны хугацаа:

2022 оны 05-р сарын 27-ны өдрөөс 2022 оны 07-р сарын 03-ны хооронд зохион байгуулагдана.

Уралдаан зохион байгуулагдах үе шатууд:

- 2022.05.27 - 06.12 Бүртгэл, анкет

- 2022.06.13 Техникийн зөвлөгөөн /Бүртгүүлсэн бүх оролцогчид хамрагдана/

- 2022.06.20 - 06.25 Сургалт

- 2022.06.27 - 07.01 Хурдасгуур хөтөлбөр

- 2022.07.02 - 07.03 "Demo day" эцсийн шалгаруулалт

Шагналын сан:

- Дүүрэг тус бүрээс 2 баг тус бүр 10,000,000₮-ийн санхүүжилт авна.

 Бүртгүүлэх холбоос:

https://forms.gle/QyRWCszan3Y7qGgj8

Мэдээлэл авах дугаар: 9019-5391, 8677-8608, 9934-1676