“Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлдэг 170 орчим компани өнөөдрөөс эхлэн ажил хаялт зарлаж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тэд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж нүүрс худалдан авах, тээвэрлэх гэрээг шинэчилж, Засгийн газрын хуралдаанаар авч шийдэж өгөхийг хүсэж байгаа юм. Мөн нүүрсний тээвэрлэлт, худалдан авалттай холбоотой нээлттэй хэлэлцүүлгийг тавдугаар сарын 13-ны дотор хийхийг шаардлаа.


 "Баянзам" тээвэрчдийн холбооны тэргүүн М.Нямжав:

Өнөөдөр Тавантолгой-Гашуунсухайт, Цагаан хад чиглэлд нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлдэг 200 ААН, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл байна. Үүний 20 хувийг дотоодын ААН, үлдсэн 80 хувийг гадаадын хөрөнгө оруулалттай буюу Хятадын компани эзэлж байна. Үүнийг 20/80-ын харьцаа гэдэг юм. Яагаад монголчууд нүүрс тээврийнхээ ашиг орлогынхоо дөнгөж 20-хон хувийг хүртэх ёстой гэж. Нэг тонн нүүрс ачилт хийхэд 120 юан болдог. Нэг эргэлтийн орлого 12 мянган юан болж байгаагийн ердөө 2000 юан нь монгол жолоочид, үлдсэн Хятадын ААН-д оногдож байна. Энэ харьцааг өөрчилж, Монголчуудад ирэх ашгийн нэмэгдүүлэх ёстой. Тиймээс бид ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байна. Яг үнэндээ нүүрс тээврийн дөнгөж 20-хон хувь буюу Монгол компани л хуулийн хэрэгжилтэд анхаардаг. Төрийн албаныхан очиход үзүүлэх харуулах юмтай, засвар хийх цэгтэй байдаг. Гэтэл салбарын 80 хувь буюу Хятадын ААН хуулийн хэрэгжилт, нийгмийн хариуцлагыг үл тоож өдийг хүрлээ. Тавантолгойд ажиллаж байгаа 12,000 жолоочийн орлого ашгийг нэмэгдүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар ажиллах ёстой. Эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлснээр Монголын айл өрхүүдийн орлого нэмэгдэнэ. Энд энэ мэт олон зөрчил бий. Монгол Улсад хийж байгаа төлбөр тооцоог журмаараа монгол мөнгөн дэвсгэртээр хийх ёстой. Гэтэл тээврийн Хятадын талд юанаар төлбөрөө хийдэг. Энэ нь үндэсний компаниудыг дампуурахад хүргэж мэдэхээр нөхцөл байдалтай байна. Энэ шаардлага хэн нэгнийг буруутгах биш шийдвэр гаргагчдын хэнэггүй байдалд цэг тавих оролдлого юм" гэлээ.


Тээврийн компанийн эрх ашгийг хамгаалах зөвлөлийн төлөөлөл С.Бат-Эрдэнэ 

70 юань болсноор 65 тонн нүүрс тээвэрлэдэг нэг машины тээврийн хөлс нь нэг сая 788 мянган төгрөг болно. Тээвэрлэлтийн туршид шаардагдах түлшний үнэ гэхэд 765 мянга, автозамын хураамж 208 мянган төгрөг болон бусад зардал нийлээд нэг тээвэр хийх зардал нийт зардал 1.5 сая төгрөг болдог. Гэтэл цаана нь компанийн үйл ажиллагааны зардал, ажилчдын цалинд 300 орчим мянган төгрөг яавч хүрэхгүй. Тиймээс зогсолт хийхээр болж байна. 


Шаардлага: