Завхан аймгийн нутаг дэвсгэрт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ. Иймд урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, хамгаалах зорилгоор тус аймгийн Засаг дарга захирамж гаргаж, Завхан аймгийн Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарах, орох нийтийн болон хувийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 7 дугаар сарын 25-ны 21:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хаажээ.


Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай аймгийн Засаг даргын захирамжийг бүрэн эхээр нь хүргэж байна.