Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтыг 2020 оны 06 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 20-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Тарваган тахлын байгалийн голомттой зарим бүс нутгийн иргэд уг өвчний дархлаажуулалтад хамрагдсан байдал хангалтгүй байгаа тул заавал хамрагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандаж, идэвхтэй хамрагдана уу.

Тарваган тахлын дархлаажуулалтад тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид болон эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд хамрагдах шаардлагатай.

Вакциныг 6-аас дээш насны хүмүүст хийнэ.

Сануулахад, Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 16 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын сэжигтэйгээр өчигдөр сумын эмнэлэгт тусгаарлагдсан байна. Уг хүүхэд 7 дугаар сарын 14-нд тарваганы мах идсэн өгүүлэмжтэй бөгөөд уржигдраас өндөр халуурч ханиалгасан байна. Хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд аймгаас мэргэжлийн эмч нарын баг тус сум руу явжээ. 

Иймд ард иргэдийг тарвага агнахгүй, мах, түүхий эд эрхтэнг идэхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна.