Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр 12 дугаар сарын 01-нээс Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай аймагт хөл хориог 10 хоног сунгаж, бусад аймагт зэргийг нь бууруулан Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр боллоо.

Мөн нийслэл болон аймгуудад 18 чиглэлийн төрийн байгууллага болон хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлалт тогтоохгүй явуулахаар шийдвэрлэжээ. Одоо 11 чиглэлийн байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүн дээр боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг нээхээр болсон. Гэхдээ халдюар хамгааллын дэглэм баримтлах түр журмыг гаргаж байна. Түүнийг мөрдөж ажиллана хэмээн Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ.


2020 оны 12 дугаар сарын 01-нээс дараах 18 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, ААН-үүдэд хязгаарлалт тогтоохгүй.

1. Эрчим хүч хангах үйл ажиллагаа

2. Хүнсний үйлдвэр, худалдаа, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

3. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт

4. Хот суурин, ус хангамж, ариутгал халдваргүйжүүлэлтийн ашиглалтын үйл ажиллагаа

5. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, худалдааны үйл ажиллагаа

6. Банк, санхүү, хөрөнгийн биржийн үйл ажиллагаа

7. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, илгээмжийн үйл ажиллагаа

8. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объеокт, байгууллагуудын үйл ажиллагаа

9. Малын өвс, тэжээлийн үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

10. Гоо сайхны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа

11. Арьс шир, ноос, ноолуур боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа

12. Хэвлэх үйлдвэр, сав, баглаа боодлын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа

13. Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэрийн үйл ажиллагаа

14. Бараа, материалын цахим худалдаа, үйлчилгээ, хүргэлтийн үйл ажиллагаа

15. Хууль тогтоох дээд байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /хуулийн дагуу тодорхой хязгаарлалттай/

16. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа

17. Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын үйл ажиллагаа

18. Оршуулгын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд хэвийн ажиллана.

Бусад байгууллага, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахгүй.