Нийслэлийн хэмжээнд хатуу хөл хорио хоёрдугаар сарын 23-ны 06:00 цаг хүртэл үргэлжилнэ. Харин өнөөдрөөс тодорхой 14 салбарын үйл ажиллагаа эхэлж байна.

Тэдгээр байгууллагын ажилтан, албан хаагчдыг тээврийн хэрэгслээр хэрхэн зорчуулах зохицуулалтыг хүргэж байна.

Ажилтан, албан хаагчид "Гэр-Ажил-гэр" гэсэн маршрутаар зорчих бөгөөд  биедээ ажлын болон хувийн бичиг баримтаа авч явна.