"Авотээврийн үндэсний төв" ТӨҮГ нь 2023 оны 11-р сарын 1-ний өдрөөс улс орон даяар техник хяналтын цахим гэрчилгээ суурилуулах ажлыг эхлүүлсэн билээ. Тэгвэл энэ сарын 15-ны өдрийн байдлаар 185399 цахим гэрчилгээг тээврийн хэрэгсэлд суурилуулаад байна. 

Хэрэв цахим гэрчилгээгээ аваагүй байгаа бол та өөрт ойр техник хяналтын үзлэгийн төвд хандан үнэ төлбөргүй цахим гэрчилгээгээ суурилуулна уу.

Түүнчлэн тээврийн хэрэгсэл эзэмшигч та дараалал үүсгэх шаардлагагүй, 2024 оны техникийн хяналтын үзлэгтээ хамрагдахдаа цахим гэрчилгээг суурилуулах боломжтой.