Танд хэрэгтэй: ЭЕШ өгсөн сурагчид шалгалтын оноогоо харах заавар

Б.Баясгалан
06 сарын 18, 2019

2019 оны элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр эхэлж, Монгол Улс анх удаа шалгалтын материалыг шууд заслаа.

Тодруулбал, энэ сарын 17-ны өдөр 09:00 цагт Монгол Улсын түүх, 13:00 цагт Физикийн шалгалтыг улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулж, шалгалтын материалыг шалгалт өгсөн даруйд нь шууд засаж анхны оноог шалгуулагчдад мэдээлсэн. 

Тус шалгалтуудын хэмжээст оноог www.eec.mn цахим сайтад байршууллаа. Та дүн онооны жагсаалтыг харах бол https://list.eec.mn/холбоос дээр дарна уу. 

Зөвхөн өөрийнхөө дүн оноог харах бол бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хаягны шалгуулагчийн булангаар нэвтэрч харна уу.

2019 оны ЭЕШ-ын хуваарь


ЭЕШ-тай холбоотой бусад мэдээллийг энд дарж уншина уу.


Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв

Холбоотой сэдвүүд

эеш дүн шалгалтын оноо

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.