Монгол Улсын хэмжээнд их, дээд сургуульд элсэгчдийн сурах ерөнхий чадвар, мэдлэгийн түвшинг тогтоох зорилготой “Элсэлтийн ерөнхий шалгалт” өнөөдөр Монголын түүх хичээлийн шалгалтаар эхэллээ.

ЭЕШ өгөгчид шалгалтын танхимд бал, харандаа зэргийг авч орохыг Боловсролын үнэлгээний төвөөс хоригложээ.

Тодруулбал, Шалгалтын танхимд үзгэн болон тосон бал, харандаа, баллуур, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно. Шалгалтад ашиглах харандаа, баллуур,  үзүүрлэгчийг Боловсролын үнэлгээний төвөөс тарааж өгнө.

2019 оны ЭЕШ-ын хуваарь

ЭЕШ-д ирэхдээ бүрдүүлэх материал:

Шалгуулагчид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.

 Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал

1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
3. Суудлын хуваарь / www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/
4. Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна. Энэ онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаараа гарын үсэг зуруулж, тамга даруулж баталгаажуулна. 2019 оноос өмнөх оны шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул шууд хэвлэн авна/

ЭЕШ авах төвүүдийг энд дарж үзнэ үү.

Элсэлтийн ерөнхий шалгалт өгөгчдөд зориулсан зөвлөмжийг энд дарж уншина уу.



Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв