2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын хуваарь гарлаа. ЭЕШ 07 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын цагаар 10:00 цагт Монгол Улсын түүх хичээлийн шалгалтаар эхэлнэ.

Шалгалтын товыг зургаар хүргэж байна.


Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалуудыг бүрдүүлж ирнэ.

- Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг

- Бүртгэлийн хуудас / Энэ оны төгсөгч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх/

- Суудлын хуваарь 

- Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

Дээр заасан баримт бичгээс өөр эд зүйл /ном, дэвтэр, бугуйн цаг, ноорог цаас, тооны машин, томьёоны хураангуй, бал, гар утас …гэх мэт/ шалгалтад авч орохыг хориглоно

ЭЕШ-ын шалгуулагч нь өөрийн суудлын хуваарьт заасан цагийн дагуу шалгалтад ирсэн байхыг анхааруулж байна.


Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол хатуу хөл хорионы үед 80149038; 80169058; 80169038 утсанд хандаж, Боловсролын үнэлгээний төвтэй холбогдоорой.