Авто тээврийн үндэсний төвөөс автомашины арлын дугаарыг хэрхэн шалгах талаарх зөвлөгөөг хүргэж байна.
VIN дугаар буюу Vehicle Identification Number гэдэг нь автомашины үндсэн мэдээллүүдийг цифр бүрээрээ товч агуулсан тоо болон үсэгнээс бүрдсэн дугаар юм. Өөрөөр хэлбэл, автомашины регистрийн дугаар юм.
Өнөө үеийн бүх автомашин энэ дугаарыг агуулсан байдаг ба та автомашиныхаа дараах газруудаас VIN дугааруудыг олж аваад автомашиныхаа талаар интернетээс хайлт хийж илүү ихийг мэдэж болох юм.
Мөн сэлбэг хайхдаа энэ дугаараар хайгаагүйгээс болж зөрөх, зардлаар хохирох явдал цөөнгүй байдаг тул заавал мэдэж байх хэрэгтэй.
Автомашины арлын дугаарыг хэрхэн шалгах вэ?
Автомашины арлын дугаар буюу VIN дугаарыг хэрхэн шалгах талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийн тулд нэг машины арлын дугаар дээр жишээ аван тайлбарлая. Аль улсад үйлдвэрлэгдсэнээс шалтгаалан орны дараалал өөр өөр байдаг.
Жишээ: Тоyota-ийн автомашины арлын дугаар нь үсэг цифр орсон 17 оронтой тоо байдаг. JT1 52EEA1 00302159 Үүнээс эхний 3 цифр бол үйлдвэрлэгчийн тухай мэдээлэл юм.
1. Эхний 2 орон нь тухайн машины хаана үйлдвэрлэгдсэнийг кодоор илэрхийлж байдаг.
Кодыг тайлбал:
АНУ: 1A-10
Япон: JA-JT
Канад: 2A-20
Мексик: 3A-3W
Өмнөд Солонгос :KL-KR
Их Британи: SA-SM
Франц: VF-VR
Итали : ZA-ZR
Герман:WA-W0
Үүнээс үзэхэд энэхүү автомашин нь “JT” буюу Япон улсад үйлдвэрлэгдсэн болж байна.
2. 2-3 дахь орон нь тухайн машины үйлдвэрлэгчийг кодоор илэрхийлж байдаг.
Audi (A)
BMW (B)
Buick (4)
Peugeot (3)
Cadillac (6)
Chevrolet (1)
Chrysler (C)
Dodge (B)
Ford (F)
GM Canada (7)
General Motors (G)
Honda (H)
Jaguar (A)
Lincoln (L)
Mercedes Benz (D)
Mercury (M)
Nissan (JN)
Pontiac (2 & 5)
Saturn (8)
Toyota (T)
Volvo (V)
Volkswagen (W)
Үүнээс үзэхэд машин маань Toyota компанийн машин болж байна. 3 дахь орон нь тухайн машины загварыг заадаг. 4 дэх орон нь тухайн машины зориулалтыг зааж байна.
3. 5-9 хүртэлх орон нь Кузов, Хөдөлгүүрийн төрөл, Модель, Серийн дугаар зэргийг илэрхийлдэг. 10 дахь орон нь тухайн машины үйлдвэрлэгдсэн оныг кодоор илэрхийлж байдаг. Тухайлбал: 1988 (J), 1989 (K), 1990 (L), 1992 , 1993 (P), … , 2001 (1), 2002 (2), 2003 (3) гэх мэт цааш үргэлжилнэ.
4. 11 дэх орон нь тухайн машины угсрагдсан үйлдвэрийг кодоор илэрхийлдэг.
12-17 хүртэлх орон нь тухайн машины өөрийнх нь код байдаг. Гэвч зарим автомашин үйлдвэрлэгчдийн арлын дугаар 17 оронтой хирнээ 1 цифрээр зөрж мэдээлэл нь болохыг анхааруулъя.
Арлын дугаараа шалгахдаа дараах холбоосуудыг ашиглаарай.
Бүх төрлийн авто машины арлын дугаар шалгах бол:
https://www.analogx.com/contents/vinview.htm
Тoyota болон Lexus автомашины арлын дугаар шалгах бол:
https://www.toyodiy.com/parts/q?vin=ES9-1000792 энд дарж шалгаарай.
Эх сурвалж: АТҮТ
197.211.58.13
Хариулах 6 өдрийн өмнө
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
0 0