Иргэн бүрт "Эрдэнэс тавантолгой" ХК 1072 ширхэг хувьцаа олгосон билээ. Хувьцааны нэрлэсэн үнийг 933 төгрөгөөр тогтоож, саналын эрхгүй, захиран зарцуулахгүй нөхцөлтэйгээр эзэмшүүлсэн байдаг. Тэгвэл та яг одоо цахим хуудсаар “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцаа эзэмшлийн талаар мэдээлэл авах бол ЭНД дарж регистрийн дугаараа оруулж шалгаарай. 

Хэрэв гар утсаар мэдээлэл авах бол 158989 дугаар руу  регистрийн дугаараа латин үсгээр илгээснээр өөрийн брокер болон “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн хувьцаа эзэмшлийн талаар мэдээлэл авч болно.

Ингэснээр Тавантолгой эргэлтэд ороход иргэд түүнээс хувь хишиг хүртэх болно, эсвэл энэхүү хувьцаа арилжаалагдвал зарж борлуулах эрх үүсэх юм. Харин Засгийн газрын тогтоолын дагуу 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн иргэдэд "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хувьцаа олгогдохгүй.

Хэрэв хайлтаар ямар нэг үр дүн гарч ирээгүй тохиолдолд таны мэдээлэл манай дээр шалгагдаж байгаа гэсэн үг юм. Мөн хувь хишгээ хүртсэн гэсэн дүн гарч байгаа бол та Хүний хөгжлийн сангаас хишиг хувь хүртсэн мөнгөн дүнгээр хасагдуулсан гэсэн үг. Тухайлбал 

  • 2011 онд оюутны сургалтын төлбөр /500,000 төгрөг хүртэл/
  • 2012 онд оюутны сургалтын төлбөр /491,960 төгрөг хүртэл/
  • 2011 онд эрүүл мэндийн даатгал /8,040 төгрөг хүртэл/
  • Ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая төгрөг хүртэл хэлбэрээр авсан гэсэн үг юм.