СЗХ-ноос ХасБанк ХК-д ТэнГэр Санхүүгийн Нэгдэл ХХК-ийг нэгтгэх зөвшөөрөл олголоо

Peak.mn
07 сарын 25, 2025

Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 7-р сарын 24-ний ээлжит хуралдаанаар ХасБанкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн нэгдэл (ТСН) ХХК-ийг ХасБанканд нэгтгэх хэлбэрээр компанийг өөрчлөн байгуулах, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг олголоо.

Энэ шийдвэрийн дагуу ТСН-ийн хувьцаа эзэмшигчид нь ХасБанк ХК-ийн шууд хувьцаа эзэмшигч болж, хувьцаа эзэмшлийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв”-д бүртгэн баталгаажуулах юм. Ийнхүү ХасБанк системийн банкнуудаас Банкны тухай хуулийн дагуу нэг хувьцаа эзэмшигчийн 20%-ийн шаардлагыг албан ёсоор хангаж буй эхний банк болж байна.

Холбоотой сэдвүүд

даатгал тэнгэр даатгал

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.