Эртний нэгэн сонин уламжлал байдаг. Шинэ жилийн өмнө эрдэмтэн, инженер, бизнесийн хүмүүс ирээдүйг таахыг оролдож өөрсдийн таамаглалыг хэлдэг. Жишээ нь блокчэйн – маш чухал технологи уу? Эсвэл зүгээр л нэг моодны үг үү? Түүний ирээдүй хир бэ гэхчлэн таамаг дэвшүүлдэг байна.

Сүүлийн 150 жилд хийгдсэн хамгийн буруу таамаглалуудыг жагсаалаа.

☘ "Телефон утсыг харилцах хэрэгсэл гэж үзэхийн аргагүй хэтэрхий олон дутагдалтай юм."— Вильям Ортон,  Western Union-ийн Ерөнхийлөгч 1876 он


☘«Америкчуудад телефон утас хэрэгтэй байдаг юм байгаа биз, бидэнд бол харин үгүй. Бидэнд шуудан байхад хангалттай.»— Сэр Уильям Прис, Английн шуудангийн Ерөнхий инженер1889


☘«Хувьсах гүйдэл гэж хөөцөлдөх нь хугацаагаа хоосон үрж байгаа хэрэг. Хэн хэзээ ч түүнийг ашиглахгүй. »— Томас Эдисон1899«Зохион бүтээж болох бүх зүйлийг зохион бүтээчихлээ.»— Чарльз Х. Дьюэллу, Америкийн Патентын товчооны бүрэн эрхт төлөөлөгч1903


☘«Морь байдгаараа л байна. Харин машин тэрэг гэдэг нь зөвхөн цаг зуурын шохоорхол.»—Мичиганы хадгаламжийн банкны Ерөнхийлөгчөөс Генри Фордын хуулийн зөвлөх Хорасу Ракэмд Ford Motor Company-д хөрөнгө оруулахгүй байхыг ятгасан зөвлөгөөнөөс.1921


☘« Энэ утасгүй эгшигт хайрцаг арилжааны ямар ч үнэ цэнгүй. Тодорхой нэг хүлээн авагчид зориулаагүй нэвтрүүлгийг сонсохын тулд хэн мөнгө төлөх билээ? »— Дэвид Сарноффын түншүүдээс радиод хөрөнгө оруулахыг хүссэн хүсэлтийн хариунаас .1926


☘«Онолын болоод техникийн талаас нь үзвэл зурагт радио нь боломжтой  хэдий ч би түүний арилжааны болоод санхүүгийн амжилтанд итгэхгүй байна.»— Ли де Форест, «Радиогийн эцэг», кинонд дуу оруулах, хальс дээр дуу бичлэг хийх салбарын анхдагч 180 патент эзэмшигч.1932


☘«Хэзээ нэгэн цагт цөмийн эрчих хүчийг гаргаж авна гэдэг ямар ч үндэслэл байхгүй. Энэ нь хүн атомыг эвдэж сурна гэсэнтэй адил юм. »— Альберт Эйнштейн 1936


☘«Пуужин хэзээ ч дэлхийн атмосферыг орхин нисэж чадахгүй.»— «New York Times»1946


☘«Зурагт радио ямар ч зах зээл дээр 6 сараас илүү хугацаагаар оршин тогтнож чадахгүй. Хүмүүс орой болгон нэг л модон хайрцгийг үзэж суухаас залхах болно. »— Дэррил Занук, продюсер, 20th Century Fox-ийн үүсгэн байгуулагч.1949


☘«ENIAC нь 18000 вакуум лампаас тогтох ба 30 тонн жинтэй. Ирээдүйн  компьютерууд багадаа л 1000 ламп ба хагас тонн жинтэй байх болно. »— «Popular Mechanics»1959


☘«Дэлхийн хэмжээний хувилах машины хэрэгцээ 5000 ширхэгээс ихгүй юм.»— IBM-с Xerox-ийн үүсгэн байгуулагчид өгсөн зөвлөгөө1961


☘«Харилцаа холбооны хиймэл дагуулуудыг телефон утасны болоод телеграфын чанарыг дээшлүүлэх, телевизийн ба радио нэвтрүүлгийн дамжуулалтыг сайжруулах зэрэгт ашиглах ямар ч боломжгүй. »— Т. Крейвен, АНУ-ын Харилцаа холбооны комисс 1977


☘«Хэнд ч гэртээ компьютертэй байхыг хүсэх ямар ч шалтгаан байхгүй.»— Кэн Олсон, Digital Equipment Corp-ийн үүсгэн байгуулагч.1981


☘«Хэнд ч 637 Кб-с илүү  шуурхай санах ойтой персонал компьютер хэрэггүй. 640 Кб бүгдэд хангалттай хүрэлцэнэ.»— Билл Гейтс «Хөдөлгөөнт утас нь ердийн харилцаа холбооны утсыг орлох ямар ч боломжгүй. »— Марти Купер, кохион бүтээгч1989


☘«Бид хэзээ ч 32-битын ажилбарын системыг бүтээж чадахгүй.»— Билл Гейтс1992


☘«Хүн бүр халаасандаа харилцаа холбооны хэрэгсэлтэй болох нь санааны гарз, бүтэшгүй зүйл.»— Эндрю Гроув, Intel-ийг үүсгэн байгуулагч1995

☘«Миний таамаглал: интернет – энэ бол зүгээр л нэг маш сонин шинэ зүйл. Эхлээд тэсрэлт үзүүлнэ. Дараа нь 1996 он гэхэд бүгд түүнийг мартаж хар нүх болно. »— Роберт Меткалф, 3Com-ийг үүсгэн байгуулагч , Ethernet-ийг зохиогч.2003


☘«Захиалгаар дуу хөгжим зарах нь зайлшгүй бүтэлгүйтэх санаа.»— Стив Джобс-ийн «Rolling Stone»-д өгсөн ярилцлагаас.2007


☘« iPhone зах зээл дээр ямар нэгэн байр суурьтай болох ямар ч боломжгүй. »— Стив Балмер, Microsoft-ын Гүйцэтгэх захирал 2008 оны эдийн засгийн Нобелийн шагналт Пол Кругман өөрийн 1998 онд бичсэн  «Яагаад ихэнхи эдийн засагчдын таамаглал биелдэггүй вэ? » гэдэг өгүүлэлдээ:«Интернетийн нэвтрэлтийн хурд нь Меткалфын хууль буюу сүлжээний боломжит холболтын тоо нь түүнд оролцогчдын тооны квадраттай шууд  пропорциональ хамааралтай гэсэн хуулийн эсрэг байна. Мэдээж хэрэг хүмүүсийн бие биедээ хэлэх зүйл нь дуусаж байгаа нь ойлгомжтой болж байна! Ойролцоогоор 2005 оны үед Интернет эдийн засагт факсаас илүүгүй хувь нэмэр оруулсан нь тодорхой болно » гэж бичжээ.

Таамаглал дэвшүүлэх нь эрсдэлтэй хэрэг юм. Ялангуяа ойрын хугацааны доторх таамаглал. Таамаглал нь буруу байсан буюу байгаа оноогүй үед бумеранг адил өөрийн эзэнд эргэж очиж түүнээс салахгүй үргэлж цуг байдаг байна.Танд дээрх биелээгүй таамаглалуудаас аль нь хамгийн илүү сонирхолтой санагдав?

О.Бадрал