Сүүлийн 14 хоногт БНХАУ-д аялсан иргэдийн анхааралд...

Б.Баясгалан
02 сарын 03, 2020

Шинэ коронавирусын тархалттай холбогдуулан зарим улс БНХАУ-д сүүлийн 14 хоногт зорчсон гадаад иргэдийг өөрийн хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.

Үүнд тухайн улсаар дамжин өнгөрөх хамаарна. Одоогоор БНХАУ, Япон, АНУ дээрх шийдвэрийг гаргасан байна.

Тиймээс зорчигч та бүхэн сүүлийн 14 хоногт БНХАУ-д зорчсон бол дээрхи улсууд руу зорчихгүй мөн өөр улс руу зорчих бол тухайн улсын хилийн хоригийн талаар мэдээлэлтэй байхыг анхааруулж байна гэж МИАТ ТӨКК-иас мэдээллээ.

Холбоотой сэдвүүд

коронавирус миат

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.