Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс АНУ-ын Засгийн газар, ард түмэнд хандивлаж буй 1сая долларын үнэ бүхий тусламжийн барааг тээвэрлэн хүргэх, Сиатл-Улаанбаатар чиглэлд Монгол Улсын иргэдээ татан авах тусгай үүргийн шууд нислэг Чингис хаан ОУНБ-аас 10:26 цагт хөөрлөө.

Энэхүү тусгай үүргийн нислэг нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд анх удаа АНУ-руу үйлдэж буй нислэг гэдгээрээ онцлог юм.