Сургууль, цэцэрлэгүүдийн хоол үйлдвэрлэлд түүвэрлэсэн байдлаар шалгалт хийж байна

Б.Номин
09 сарын 07, 2025

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас  улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгийн гал тогоо, хүүхдийн хоол үйлдвэрлэл, хангамжид урьдчилсан хяналт шалгалтыг 2025  оны есдүгээр сарын 2-ны өдрөөс 14 хоногийн хугацаатай эхлүүлээд байна.

Шалгалтаар сургууль, цэцэрлэгийн хоол, хүнс, хангамжийн төвүүд, тэдгээрт хүнс нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, хүнсний чанар, аюулгүй байдлыг хангуулах юм. 

Нийслэлийн нутаг дэвсгэрт төрийн өмчийн 173, төрийн бус өмчийн 153 ерөнхий боловсролын сургууль, төрийн өмчийн 325, төрийн бус өмчийн 343 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Энэ хичээлийн жил түүвэрчилсэн байдлаар өмчийн хэлбэр харгалзахгүй 67 сургууль, 69 цэцэрлэгт хяналт шалгалт хийж байна.

Мөн сургууль, цэцэрлэгүүдэд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг орон нутгийн өмчит хүнс хангамжийн таван төв, нийлүүлэгч аж ахуйн нэгжийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, баталгаажилт тээвэрлэлт, хадгалалтыг ХХААХҮЯ-наас батлан гаргасан хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг сургууль, цэцэрлэгийн гал тогоонд нийлүүлж байгаа эсэхийг шалгана.

Холбоотой сэдвүүд

хоолхүнс үдийн хоол

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.