Буяндэлгэрийн Мөнхчимэг
01 сарын 08, 2026
Боловсролын ерөнхий газраас мэдээлснээр, Өмнөговь аймгийн бүх ерөнхий боловсролын сургуулийн, политехникийн коллежийн сурагчид болон цэцэрлэгийн хүүхдүүд үдийн хоолны үйлчилгээнд бүрэн хамрагдах боллоо.
Тус аймгийн Засаг даргын 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/01 тоот захирамжаар дунд, ахлах ангийн сурагчдын хоолны зардлыг тодорхойлжээ. Үүнд:
Мөн дотуур байранд амьдардаг сурагчдын хоолны зардлыг 3,000 төгрөг, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 2,000 төгрөгөөр нэмсэн байна. Өдөр бүр сүү, тараг хүртээх боломжийг ч бүрдүүлжээ.
Тус аймгийн хэмжээнд үдийн хоол хөтөлбөрт нийт 25,800 гаруй хүүхэд хамрагдана. Үүнээс 18 мянга орчим нь ерөнхий боловсролын сургуулийн, 1 мянга орчим нь техникийн болон мэргэжлийн боловсролын байгууллагын суралцагч, 6,500 орчим эцэрлэгийн хүүхэд багтаж байна.
Хүүхдийн хоол, шим тэжээлийг сайжруулах нь сурлагын амжилтыг нэмэгдүүлэх, халдварт өвчнөөс хамгаалах, өсөлт хөгжилтөд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж Боловсролын газраас онцолжээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.