Сурагчид хүний эрхийн тухай мэдлэг ойлголтоо нэмэгдүүлэв

Peak.mn
03 сарын 06, 2026

Жэт олон улсын сургуулийн Сурагчдын өөрөө удирдах зөвлөлийн дарга О.Мөнх-Эрдэнэ, дэд дарга А.Мишээл болон 10А ангийн сурагчид, анги удирдсан багш Г.Саранчимэг, сургуулийн Нийгмийн ажилтан Д.Номинсайхан нарын хамт 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комисст зочилж, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

Сурагчид Комиссын үйл ажиллагаатай танилцахаас гадна хүний эрхийн тухай ойлголт, хүний эрхийн боловсрол,  соёл, хандлагыг өдөр тутмын амьдрал, сургууль, хамт олны орчинд төлөвшүүлэхийн ач холбогдлын талаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцов.

Уг арга хэмжээг Хүний эрхийн Боловсролын хэлтсийн ахлах референт Э.Мөнхзул, Захиргаа, удирдлагын хэлтсийн Бодлого төлөвлөлт хариуцсан референт Э.Батжаргал болон тус байгууллагад мэргэжлийн дадлага хийж буй МУБИС-ийн төгсөх курсийн оюутнууд болох Э.Халиун, Б.Цэнд-Аюуш нар хөтлөн явууллаа.

Комисс нь иргэд, олон нийтийн хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр олон арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлдэг бөгөөд энэ хүрээнд сурагч, оюутан, залуучуудад зориулсан танилцах уулзалт, сургалт, нөлөөллийн ажил, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулдаг юм.

Холбоотой сэдвүүд

хэүк2026 хүнийэрх

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.