Х.Оргил
03 сарын 02, 2022
Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо цахим төхөөрөмжид карт уншуулахад хөнгөлөлт эдэлдэггүй, төлбөрөө төлөөд явдаг зорчигчдод баярлалаа гэдэг мөртлөө бусдыг нь өндөр настан, оюутан, хөнгөлөлттэй зорчигч, хүүхэд гэх зэргээр хувь хүнийг нас, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхлаа гэж нэгэн иргэн Хүний эрхийн үндэсний комиссод гомдол мэдүүлжээ.
Тэрбээр “Хөнгөлөлттэй зорчигч гэж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хэлж байгааг хүмүүс мэдэх бөгөөд ийнхүү ялгаж дуудах нь ялгаварлан гадуурхаж байна” гэсэн байна.
Түүний гомдлыг Хүний эрхийн үндэсний комисс хэлэлцээд Нийслэлийн Нийтийн Тээврийн Газарт зөвлөмж хүргүүлсэн байна.
Зөвлөмжид “бусад хөнгөлөлттэй зорчигчийг “ахмад настан”, “хүүхэд”, “оюутан”, “хүндэт донор” гэх байдлаар нэрлэж, зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийг “хөнгөлөлттэй зорчигч” гэж байгаа нь ялгаварласан, хувь хүний эрүүл мэндийн нууцыг задруулсан шинжтэй байна. Ийнхүү зарлах байдлыг хөнгөлөлт эдэлдэггүй зорчигчийн төлбөрийн картыг уншуулахад “баярлалаа” гэж хариулдагтай харьцуулахад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тэгш үнэ цэнэ, нэр төрийг үл хүндэтгэсэн шинжийг агуулсан гэж ойлгогдож байна” гэж дүгнэсэн байна.
Иймд зорчигчийн хувийн байдлыг зарлахгүй байх нөхцөл шаардлагад нийцүүлэн зорчигчдыг ерөнхий байдлаар нэрлэх тохиргоог карт уншигч төхөөрөмжид хийжээ. Жишээлбэл хөнгөлөлттэй зорчдог ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүндэт доноруудын картыг карт уншигч төхөөрөмжид “хөнгөлөлттэй зорчигч” гэсэн дуут тохиргоог хийсэн байна.
автобусны карт нийтийн тээвэр нийтийнтээвэр хүний эрхийн үндэсний комисс хүнийэрх
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [64.119.19.175] ・ 2022.09.12 Хариулах
Өнөөдөр ахмад настан гээд л зарлаад байсан, ер нь бүгд л баярлалаа гэх эсвэл тавтай зорчоорой гэх мэт хэлдэг болгомоор.. хүний эрхийг зөрчөөд байх шиг санагддаг.
Зочин [172.58.61.84] ・ 2022.03.04 Хариулах
Зүгээр л баярлалаа эсвэл тооцов ч юм уу, хэлэхэд л болно ш тэй.. Заавал үг хэлж ч яадгын?
Зочин [121.65.255.178] ・ 2022.03.02 Хариулах
zov gej bodoj bnoo
Санал болгох
1 Х.Алтантуяа: Хүүхдийг сургая гэвэл багш хүн маш нарийн мэдрэмжтэй байх хэрэгтэй
2 Айлын хүүхдүүд айхтар: Улс орнууд уур амьсгалын өөрчлөлттэй хэрхэн тэмцэж байна вэ?
3 Голомт банк "Оюутны тэтгэлэгт хөтөлбөр"-өөө шинэчлэн 20 дахь жилдээ зарлалаа
4 Зөвлөгөө: Өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгож, дэмжих нь
5 Б.Даваасүрэн: Ахлах ангидаа эх орондоо сураад Америкийн коллежуудад хүлээн зөвшөөрөгдсөн диплом авах боломжийг бид нээлээ