Финландын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үндэсний хүрээлэнгээс хийсэн судалгаагаар тогтмол цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжаар зочилдог хүн сэтгэл гутрал, даралт ихсэх өвчний эм уух магадлал бага байдгийг тогтоожээ. 

Энэхүү судалгааг Хельсинки хотын 16 мянган оршин суугчдын дунд хийсэн аж. 

Тэднээс хэр давтамжтай цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, амьтны хүрээлэнд зочилдгийг нь асуужээ. Мөн сэтгэл зүй, биеийн эрүүл мэндээ дэмжих зорилгоор ямар нэгэн эм уудаг эсэхийг нь тодруулж, тэдгээрийн харилцан хамаарлыг нь судалсан аж. 

Судалгааны үр дүнд долоо хоногт гурваас дөрвөн удаа байгалд гарч, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалдаг хүн байгалд гардаггүй хүнтэй харьцуулахад сэтгэцийн эм уух магадлал 33 хувиар бага байдгийг тогтоожээ. 

Түүнчлэн идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэдэг эдгээр хүмүүс астма буюу гуурсан хоолойн багтраа өвчин тусаж, эм уух магадлал 26 хувиар бага байдаг гэнэ. 

Дэлхийн хүн амын тэн хагас нь хот, суурин газарт амьдардаг бол 2030 он гэхэд энэ тоо 60 хувьд хүрнэ гэж НҮБ тооцоолжээ. 

Тиймээс эрдэмтэд хотын оршин суугчдыг бие болон сэтгэцийн эрүүл мэндээ дэмжихийн тулд ногоон парк, гол горхи, цэцэрлэгт хүрээлэн, байгалийн орчинд зочилж, алхаж байхыг зөвлөж байна.


Эх сурвалж: EuroNews Green