Бизнес эрхлэгч Жастин Кан өнгөрсөн дөрөвдүгээр сард архи уухаа болих шийдвэрээ зарласнаас хойш энэхүү алхам нь бусдад үлгэр дууриал болсоор байна.

2014 онд Twitch-ийг Amazon-д нэг тэрбум доллараар зарсан 35 настай тэрээр ахлах сургуульд байхаасаа л архи уудаг байсан нь бусдад танигдах түүний нэгээхэн имидж болжээ. Одоо тэрээр Атриум хэмээх гарааны бизнесийг удирдаж байгаа ба согтууруулах ундаа боломжоо бүрэн ашиглахад нь саад болдог байсан тухай дурссан байна.  

Тэрээр "Залуу бизнес эрхлэгчийн хувьд стресстэй нөхцөл байдлаас зугтахын тулд согтууруулах ундаа хэрэглэдэг байсан. Согтууруулах ундаанаас ангижрахын тулд урт хугацаанд тэмцсэн. Цаг хугацаааны явцад байдал сайжирсан боловч өөрийн бололцоог 100 хувь бүрэн ашиглахад саад болж байсан. Та амжилтад хүрсэн ч гэсэн аз жаргалгүй эсвэл буруу зуршилтай байж болно. Гэхдээ амьдралд өөрчлөлт хийхэд хэзээ ч оройтдоггүй. Таны энэ аялалд бүхий л сайн сайхныг хүсч байна" хэмээн твиттер хуудсаараа жиргэжээ. 

Жастин Кан өөрийн бэрхшээлийг бусадтай хуваалцсанаар бусдад урам зориг өгч, амлалт, зорилгодоо тууштай байхын тулд энэхүү мэдэгдлийг хийж байгаа гэдгээ тайлбарлажээ.

Тэрээр зуршил суулгах Streaks аппикейшн ашиглан бясалгадаг ба “feeling good” хэмээх гарын авлагыг бүтээжээ. Тус аппликейшнд согтууруулах ундаанаас хэрхэн зайлсхийх алхмуудыг оруулснаас гадна хэрхэн эрүүл аз жаргалтай амьдралын хэв маягийг бүтээх талаар зөвлөгөөнүүдийг багтаажээ.


 




Эх сурвалж: https://nextshark.com