Netflix-ийн алдарт цуврал “Squid Game” цувралыг нэгэн этгээд хууль бусаар хуулбарлаж, Хойд Солонгос улсад нэвтрүүлээд ахлах сургуулийн сурагчдад үзүүлжээ. 

Кино цувралыг хэрхэн хил давуулсан тухайд тодруулбал, залуу Хятад улсад цувралыг USB флаш дээр хуулж, Хойд Солонгос улс руу оруулсан байна. Харин хэргийг илрүүлсэн Хойд Солонгос улсын эрх баригчид гэмт этгээдэд цаазын ял оноожээ. Улмаар киног үзсэн ахлах сургуулийн сурагчид хөдөлмөрийн лагерьт таван жилийг өнгөрүүлэх болсон бол сурагчдын сурч байсан сургуулийн багш, удирдлагуудыг ажлаас нь халж, алслагдмал уурхайд ажиллуулах болсон юм. 

Хойд Солонгос улс 2020 онд гадаадын кино, жүжиг, ном, зохиол нэвтрүүлэхийг хориглож, өнгөрөгч дөрөвдүгээр сард тус хоригийн хүрээнд өөр нэгэн залуугийн аминд хүрч ч байжээ. 


Эх сурвалж: Variety