Цэдэнбалын Цэрэндолгор
10 сарын 13, 2017
Цалингаа нэмүүлэхээр нэгдсэн эмч багш нарын давалгаанд соёл урлагийнхан нэгдлээ. Тэд энэ талаараа өнөөдөр МҮЭ-ийн холбооны байранд мэдээлэл хийсэн юм.
Соёл урлагийн байгууллагын төлөөлөл болсон уран бүтээлчид төрөөс урлагийнханд анхаарал тавьдаггүй, ихэнх нь байрны лизинг болон түрээсийн байранд аж төрж байгааг нуухгүй гэв. Цалин хөлс нь гурван жилийн өмнө нэмэгдсэн ч амьдралд хүрэлцдэггүй хэвээрээ. Үндсэн цалин дээр ямар ч урамшуулал нэмэгдэл өгдөггүй гэв. Өнөөдөр соёл урлагийн салбарт ажиллаж байгаа иргэдийн дундаж цалин 580 мянган төгрөг ажээ.
Шийдвэр гаргагчид хэлэлцээрийн ширээний ард сууж хэлцэл хийх сонирхолгүй байгаа учраас ийнхүү боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарынхан хамтран энэ сарын 16-нд Олон улсын валютын сангийн байрны гадна талбайд эсэргүүцлийн жагсаалыг хийхээр болсноо дуулгалаа.
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.