Х.Уянга
11 сарын 03, 2025
Багш, эмч нарын орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий өргөтгөсөн ажлын хэсгийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангаар ахлуулан байгууллаа.
Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаар 2025-2028 онд Улаанбаатар хотод барьж ашиглалтад оруулах орон сууцны барилгуудын бүтээн байгуулалтын талаарх танилцуулгыг сонсжээ.
Тодруубал, энэ онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд Баянхошуу, Шархаданд тус бүр 110 айлын орон сууц ашиглалтад орох бөгөөд ирэх гурван жилд Сэлбэ, Баянголын ам, Ханын материал зэрэг байршилд нийт 12619 айлын орон сууц ашиглалтад орох аж.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.