Бид асуудал тулгарахад юу ч болоогүй мэт инээмсэглэн, үл хайхрахыг хичээдэг ч зарим үед бууж өгөн, уурлаж бухимдан, шаналдаг билээ. 

Тэгвэл таны бухимдах үедээ хэрхэн аашилдаг болохыг ордоор тань тодорхойлж байна.

Хонь 

Шууд шулуухан зан чанартай хонины ордны хүмүүс уурлаж бухимдах үедээ хэрхэн загнадаг нь ойлгомжтой биз дээ. Тэд ангараг гарагийн нөлөөнд байдаг учраас бухимдах үедээ яг л өөрийн дүрэлзсэн мөн чанараа ил тод гаргадаг. Тэд уур бухимдлаа эргэн тойрны хүмүүстээ гаргадаг. Ялангуяа санхүүгийн тал дээр бухимдсан бол тэднийг зогсооход бэрх. Тиймээс хонины ордныхон уурлаж бухимдсан үед тэднээс аль болох холхон байх хэрэгтэй.

Үхэр 

Үхрийн ордныхон мэдрэмж, зөн совингоо дагах дуртай, тэд материаллаг хэрэгцээгээ хангах үед амар тайван байдаг. Харин тэд бухимдах үедээ өөрийнхөө тайван, аюулгүй байлгах аргыг эрж хайдаг. Ууртай үедээ сэтгэлийн зовиураасаа салах нэрийдлээр 6 цагийн турш орондоо хэвтэн 2 хүний порцоор тансаг зэрэглэлийн оройн хоол захиалаад, мөнгөө хайр найргүй үрж байгаа бол тэд яах аргагүй Үхрийн ордныхон юм.

Ихэр

Хий шинж чанартай ихрийн ордны хүмүүсийн уур бухимдлаа гадагшлуулах арга барил нь яг л шилэн саван дотор хуй салхи болохтой төстэй. 

Тэдний бухимдсан үед сэтгэлзүй нь тогтворгүй, санаа зовниж эхэлдэг. Иймээс ганцаараа шаналж ярилцахыг оролдсон хүн бүрийг өөрөөсөө түлхдэг. Хэрэв тэдэнтэй ойртохыг хүсвэл тайвширсан үед нь ярилцаарай.

 Мэлхий 

Сэтгэл санааны өөрчлөлт, тогтворгүй байдлыг Мэлхий ордныхон зохиосон гэвэл хилсдэхгүй. Ус шинж чанартай уг ордныхон саяхан л хайр цацруулсан, эрч хүчтэй нэгэн байж болох ч төд удалгүй уур уцаартай, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж дийлэхээргүй болчихож мэдэх хүмүүс. Тэдэнд яг л хавч мэт айдас төрсөн үедээ хурдхан хясаандаа орчихдог. Тэд бүхий л харилцаа холбоогоо таслаад, найзууд гэр бүлээ ч орхин сураггүй болж чадна. Хэсэг хугацааны дараа уучлалт гуйн эргэж ирээд буцаад л цоглог, хөгжилтэй, гэрэл цацруулсан нэгэн болж хувирдаг.

Арслан 

Арслангууд уран сайхны хэтрүүлэгтэй хүмүүс гэдгээрээ алдартай. Тэд өрөөндөө хамгийн чанга дуутай нь. Уурлаж бухимдахдаа ч ялгаагүй гээд бод доо. Юмс хүссэнээр нь болохгүй байх үед тэрхүү мэдрэмжээ эргэн тойрныхондоо мэдэгдэхийг хүсдэг. Тэд өөрийн бүтэлгүй өдрөө үдэшлэгт таарсан хүмүүст ярьж, сошиал медиад мэдэгдэл хийхэд ч бэлэн. 

Охин 

Охины ордныхон сайхан өдрүүдэд ч түгшүүртэй байдаг. Асуудал тулгарахад тэд бүх зүйлд ундууцан, хүмүүстэй түгшсэн байдлаар харилцдаг. Тэд буд гарагийн нөлөөн дор оршдог учраас бухимдах үедээ тэдний амнаас гарч буй үгс бүр уйтгар гунигийг илэрхийлдэг. 

Жинлүүр 

“Тэднийг найрсагаар хөнөө” гэдэг үг сонсож байсан л биздээ. Гунигтай байгаа жинлүүрүүд яг л үүн шиг. Тэд цаг ямагт л бүх зүйлс сайхан, болж бүтэж байгаа мэт инээмсэглэл тодруулсан харагддаг ч дотроо уур уцаар, сэтгэл санааны хямралтайгаа тэмцэлдсээр байдаг. 

Хилэнц 

Ууртай байгаа хилэнцүүдийг тайван орхихыг зөвлөе. Тэд бухимдсан үедээ итгэмээргүй нууцлагдмал, дотогшоо бөгөөд өсөрхөг нэгэн болж хувирдаг. Тэднийг юу зовоож байгааг хэн ч мэдэж чадахгүй байсаар нөхцөл байдал өөрчлөгдөх болно. 

Нум

Өөдрөг, эерэг нумын ордныхныг гонсгор, уур уцаартай байгаагаар төсөөлөхөд нэг л хэцүү. Гэхдээ тэдний уур бухимдлаа илэрхийлэх шинж тэмдэг Хонины ордныхонтой адилхан. Тэд ухаанаа алдаж, тайвшруулахад маш хүнд, тэсрэмтгий болчихдог. Тэд үргэлж үнэнийг эрэн хайж байдаг. Энгийн үед энэ нь байдаг л зүйл мэт боловч бухимдсан үедээ хэн ч сонсохыг хүсхээргүй гашуун үнэнийг олж мэдсэн байдаг.    

Матар

Матрын ордны хүмүүс эелдэг, халамжтай, дотно хүмүүс биш аж. Тэд төрөлхийн хүйтэн, хөндий хүмүүс. Бухимдах үедээ бүр ч хөргүүр мэт. Тэд ямар нэгэн зүйл тохиолдоход гутранги үзэлтэй, харанхуй, өршөөлгүй хүмүүс болчихдог. Бухимдсан үед нь тэднээс зайгаа барьсан нь өлзийтэй.

Хумх 

Хумхын ордны хүмүүс аливаа сайхан зүйлс тохиоход агаар шинж чанартай ордуудын нийтлэг шинж болох үл тоомсорлодог. Тэд бухимдсан үедээ бүхий л зүйлд байдаг чадлаараа эрүүл ухаанаар, логик сэтгэлгээгээр хандахыг хичээдэг. Хэрэв тэд чадахгүй бол санаа зовинолтой, тэвдсэн, бодлоо захирч чадахаа больж бүрэн удирдлагаа алдах эрсдэлтэй.

Загас 

Загасны ордныхон сайн зөвлөгч хэрнээ өөрөө асуудалд орохдоо нулимсан далайдаа живэх нь холгүй байдаг. Загасны ордныхон ус шинж чанартай бөгөөд ямар ч үед хэт мэдрэмтгий, сэтгэл хөдлөл хэт өндөртэй. Тэд асуудлуудтайгаа нүүр тулахын оронд зүгээр сөрөг бодол, энергүүддээ хүлүүлчихдэг.