Сонгуулийн ерөнхий хороо програм хангамжийн инженерийн нээлттэй ажлын байрыг ирэх 9 дүгээр сарын 01-нийг хүртэл зарлажээ.
Програм хангамжийн инженер -1
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
Сонгуулийн автоматжуулсан системийн програм хангамжийг сонгуульд ашиглах, бэлтгэлийг хангах, сонгуулийн явцад уг системийн хэвийн ажиллагааг хангаж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх болон өөрт олгодсон эрх үүргийн дагуу ажиллах
Тавигдах шаардлага:
- Мэдээллийн технологийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй /Програм хангамжийн инженер/
- Тогтвор суурьшилтай ажиллах
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
- Төрийн албан хаагчийн анкет;
- Мэргэжлийн үнэмлэх, дипломын нотариатаар гэрчлүүлсэн хувь;
- Иргэний үнэмлэх;
- Хувийн өргөдөл;
- Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр;
- 3 хувь цээж зураг;
Бүртгэлийн хугацаа: 2020 оны 09 дугаар сарын 1-ны өдрийн 17:00 цагаас өмнө
Холбоо барих: 262113, 262114
Хаяг: Улаанбаатар - 38
Ж.Самбуугийн гудамж - 11
Засгийн газрын 11 дүгээр байр
Сонгуулийн ерөнхий хороо