Аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураалт улс даяар өнөөдрийн 07:00 цагаас эхлэн үргэлжилж байна. Санал хураалтыг нийт 2148 сонгуулийн хэсэгт зохион байгуулж буй.

12:00 цагийн байдлаарх сонгогчдын ирцийн талаар СЕХ, УБЕГ-аас мэдээлэл хийлээ.

Аймгуудын хэмжээнд:

  • Архангай аймагт 16.5 хувь
  • Баян-Өлгий аймагт 13.1
  • Баянхонгор аймагт 15.3 хувь
  • Булган аймагт 17.7
  • Говь-Алтай аймагт 21.9 хувь
  • Говьсүмбэр 15.6 хувь
  • Дорнод аймаг 18.6 хувь
  • Дорноговь аймаг 18.1 хувь
  • Дундговь аймаг 18.1 хувь
  • Завхан аймаг зарим газар цас ихтэй учир ирцийн мэдээлэл бүрэн ирээгүй байна.
  • Өвөрхангай аймаг 19.1 хувь
  • Өмнөговь аймаг 20.9 хувь
  • Сүхбаатар аймаг 25 хувь
  • Сэлэнгэ аймаг 12.7 хувь
  • Төв аймаг 17.8 хувь
  • Увс аймаг 22.7 хувь
  • Ховд аймаг 18.9 хувь
  • Хөвсгөл аймаг 11.5 хувь
  • Хэнтий аймаг 20.3 хувь
  • Дархан-Уул аймагт 10.7 хувь
  • Орхон аймаг 16 хувь

Аймгуудийн нэгдсэн дүнгээр сонгогчдын ирц 16.4 хувьтай байна.


Нийслэлд:

  • Багахангай дүүрэгт 24.5 хувь
  • Багануур дүүрэгт 16.9 хувь
  • Баянгол дүүрэгт 14.8 хувь
  • Баянзүрх дүүрэгт 13.2 хувь
  • Налайх дүүрэгт 16.4 хувь
  • Сонгинохайрхан дүүрэгт 14 хувь
  • Сүхбаатар дүүрэгт 14.9 хувь
  • Хан-Уул дүүрэгт 13 хувь
  • Чингэлтэй дүүрэгт 10.3 хувь

Нийслэлийн хэмжээнд сонгогчдын ирц 13,7 хувьтай, улсын хэмжээнд 15.2 хувьтай байна.

2016 оны орон нутгийн сонгуулиар 12:00 байдлаар аймгуудын нэгдсэн дүнгээр сонгогчдын ирц 19.9 хувьтай, нийслэлд 12,9 хувьтай, улсын хэмжээнд 16.8 хувьтай байжээ.

Өчигдөр буюу 10 дугаар сарын 14-нд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар иргэдээс санал авсан. Аймгуудаас нийт 16511 сонгогч, нийслэлд 3747 сонгогч буюу улсын хэмжээнд нийт 20258 хүн зөөврийн саналын хайрцгаар саналаа өгсөн байна.