Дэлхий дахиныг 1992 онд байлдан дагуулсан Холливудын “Sister Act” буюу та бүхний мэдэхээр “Гэлэнмаа болсон нь” мюзикл киноны жүжигчид эргэн нэгдэж гэнэтийн бэлэг барьлаа. Тэд ABC телевизээр гардаг The View ярилцлагын ток шоунд оролцож, Sister Act киноны дуунуудаа дуулжээ. Ийнхүү тэд 25 жилийн дараа эргэн нэгдэж, олон хүнийг баярлууллаа. 

Тус киноны гол дүрд Вупи Голдберг тоглодог билээ. Лас Вегасын казинод дуучин байж байгаад хүн амьны гэмт хэргийн гэрч болсноор сүмд гэлэнмаа болж нуугдах хэрэг гардаг. Энэ үедээ сүмийн найрал дууны хамтлагийг сайжруулж, сэргэлт авчирдаг юм. Энэхүү кино дэлхий даяар 231 сая долларын ашиг олж, үүгээрээ наймдугаарт жагссан аж.