СТОКГОЛЬМ. /TASS/. Швед улс ирэх оноос эхлэн стандарт гялгар уутанд 3 крон /0.33 ам.доллар/, нимгэн гялгар уутанд 0.3 кроны /0.03 ам.доллар/ татвар ногдуулахаар болжээ.  


Ирэх жилээс Шведийн иргэд стандарт гялгар уутыг 7 кроноор /0.77 ам.доллар/ худалдан авахаар болж байна гэж телевизийн “ТВ4” суваг мэдээлсэн байна.


Санаачлагчдынх нь үзэж байгаагаар, татварын шинэ журам нь хэрэглэгчдийг тэдэнд ийм уут үнэхээр хэрэгтэй эсэх талаар бодоход хүргэх гэнэ. Гялгар уутны үнийг өсгөх замаар Европын Холбооноос тогтоосон нэг хүнд жилд 40 уут стандартыг хэрэгжүүлэх боломжтой болно гэж Шведийн эрх баригчид үзэж байгаа аж.


Эх сурвалж: Монцамэ агентлаг