2018 он гарсаар шатахууны хэд хэдэн удаа нэмэгдээд буй юм. Үүнийг эсэргүүцэж 300 гаруй иргэн машинтайгаа жагсаал зохион байгуулж буй юм. Өчигдөр эхэлсэн тус эсэргүүцлийн жагсаал өнөөдөр 2 дахь өдрөө үргэлжилж байна.
Тэд машинаараа Төрийн ордоныг тойрон дуут сигнал өгч, "Бензиний үнийг нэмж ард түмнээ басамжлахаа зогсоо", "Ард түмэн ядуурч, бензиний үнэ нэмэгдэж байна" зэрэг өөрсдийн үзэл бодлыг илэрхийлсэн лоозон барин эсэргүүцлээ илэрхийлж байна.
Мөн шатахууны үнийг 1500 төгрөгт тогтоон барихыг УИХ, Засгийн газраас шаардаж буй юм.
Тус жагсаал 5 өдөр үргэлжилнэ.
Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж буй жолооч нарын жагсаалыг шууд дамжуулж байна.
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулж буй тус жагсаалыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар зөвшөөрөн, бүртгэж авснаа дараах албан бичгээр мэдэгджээ.
103.229.122.213
Хариулах 2018.11.06
Анхаар энэ хүнд бүү итгэ!!! Жагсаал цуглаан болоход улс төрийн зорилгоор сөрөг үйл ажиллагаа зохиогдож Жагсаж буй ард иргэдийн дунд янз бүрийн хэлбэрийн ажиллагаа явагддаг. Өнөөдөрийг бензиний үнийн эсрэг цуглаан дээр тийм ажиллагаа явагдлаа. Хүрэлсүх бүр анхнаасаа энэ цуглаанд бэлтгэлтэй байж сөрөг ажиллагаа явууллаа тэр тусмаа жагсаал цуглааныг зохион байгуулаг нь Хүрэлсүхийн нохой байв. Тэрээр 8-11 цагийн хооронд болох Жагсаалыг амжилттайгаар цагаас нь өмнө Скай худалдааны төврүү холдуулаж чадсан төдийгүй. Удалгүй тэндээс нь тарааж ажилаа амжилттай гүйцэтгэв! Тэр Orkhon Munkhjargal байв. Энэ хүнд бүү итгэ, бүү хуурт, бүү тарцгаа! Жагсаалаа үргэлжилүүл!
0 0