Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлууд болон жилийн жилд тус чиглэлд төсөвлөгдсөн мөнгө хаашаа ордог талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах албан бичгийг УИХ-д хүргүүлээд байсан билээ.

Тэгвэл тус Ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулж байна.

Ерөнхий хяналтын сонсголд УИХ-ын гишүүд,  яамдын сайд нар, холбогдох салбарын удирдлага, мэргэжилтэн, иргэд, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгуулагууд оролцож байна.


Ерөнхий хяналтын сонсголыг бүрэн эхээр нь шууд дамжуулж байна.