Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Биокомбинатад мал, амьтны гоц халдварт  шүлхий өвчин гарсан тул энэ сарын 26-аас эхлэн хөл хорио тогтоолоо. Биокомбинат, Морингийн даваа чиглэлээс Улаанбаатар хот руу зорчих автомашины замыг хааж, тус бүсийн иргэдийг 28 хоног гэрээсээ гарахгүй байх хорио тогтоон өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж  байна.