Засгийн газар өнгөрсөн сард коронавирусийн дэгдэлтийн үеийн онцгой нөхцөл байдалд эдийн засгийг дэмжих хүрээнд онцлох 7 шийдвэр гаргасан. Тэдгээрийн нэг нь дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны үнийг литр тутамд 300-400 төгрөгөөр бууруулна гэсэн юм.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн шатахуун түгээх станцууд зарим салбартаа шатахууны үнийг 300 төгрөгөөр буулгажээ. Тухайлбал,

Шунхлай ШТС: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Тасганы овоо болон Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Энхтайвны гүүрийн баруун талын салбарууддаа шатахууны үнийг хямдруулж, литр нь 1790 төгрөг байсан АИ-92 бензинийг 1500 төгрөгөөр , 2470 төгрөг байсан дизель түлшийг 2150 төгрөгөөр түгээж эхэлжээ.


Магнай Трейд ХХК: Замын цагдаа болон 10 дугаар хороолол дахь салбаруудаа шатахууны үнийг буулгаж, А92-ыг 1500, дизель түлш 2150, А98 2200, евро-5 дизель түлшийг 2180 төгрөгөөр борлуулж байна.

М-Oil групп: Зарим салбартаа шатахууны үнээ 300 төгрөгөөр бууруулж эхэлжээ. Өнөөдрийн байдлаар Гэмтэлийн эмнэлгийн урдахь салбартаа хамгийн хямдаар буюу А92 бензинийг 1476 төгрөгөөр, дизель түлшийг 2150 төгрөгөөр түгээж байна.

Харин "Сод Монгол групп"-ээс лавлахад дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн шатахууны үнээ албан ёсоор бууруулна гэв.