БНХАУ-ын Хайнань мужид байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх шинэ журам ирэх гуравдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан шатахуун хөдөлгүүрт авто машины борлуулалтыг үе шаттайгаар хязгаарлах арга хэмжээ авч эхэллээ.

Энэхүү журам нь агаарын бохирдол, хөрсний бохирдол зэрэг бүхий л бохирдлоос урьдчилан сэргийлэх цогц баримт бичиг болж байна. 

Тухайлбал, цахилгаан авто машин цэнэглэх станц, байгууламжуудыг барих ажлыг чухалчилж, цахилгаан авто машиныг түлхүү хэрэглэхээр зорьж байна. Тиймээс шинээр барьж буй барилга орон сууцнуудын авто машины зогсоолын хэсэгт цахилгаан машин цэнэглэх байгууламж суурилуулж эхлэнэ. 

Мөн эрчим хүчний бохирдлоос урьдчилан сэргийлэхийн тулд нүүрсний хэрэглээг бууруулах арга хэмжээ авч, стандартын шаардлагад нийцэхгүй нүүрс, шатахуун борлуулах болон импортлохыг хориглох юм.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг