"Шарк танк" нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараас хөрөнгө оруулалт татаж чадсан цорын ганц хүн бол Ирээдүй цогцолбор сургуулийн багш Энхцэцэг байлаа. Математикийн хичээлийг сонирхолтой аргаар заах "Дотуха" сургалтын хэрэглэгдэхүүн үйлдвэрлэх уг төсөлд "Монгол базальт" компанийн захирал Ариунболд хөрөнгө оруулсан юм.

Харин шүүгчдийн зүгээс уг төслийг дэмжиж байсан ч эх орондоо биш урд хөршид үйлдвэрлэх саналыг тавьж байсан нь жиргээнд халуухан сэдэв болж орхив. Жиргээчдийн ихэнх нь бүтээгдэхүүнээ бүгдийг гадаадад хийгээд байвал ажлын байр нэмэгдэнэ гэж саналтгүй, Ариунболд шүүгчийг эзэмших хувьд хэт шуналаа хэмээн жиргэжээ.