⚠️Өнөөдөр буюу 01-р сарын 10-нд зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга үргэлжлэх тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Иймд: Иргэд та бүхэн

❗️Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

❗️Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

❗️Иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, 

❗️Бага насны хүүхдийг малд явуулахгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг АНХААРУУЛЖ БАЙНА.