Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнгөсөн тавдугаар сарын 16-нд Ардчилсан намын дарга С.Эрдэнийг шалгуулахаар АТГ-т хандсан.

Энэ үеэрээ Н.Алтанхуяг "Би Капитал банкны дампууралтай холбоотой асуудлаар АТГ-т хандаж байна. Тус банкинд иргэдийн 240 гаруй тэрбум төгрөг эрсдэлд орчихсон байна. Тиймээс "энэ асуудлын эзнийг олох талаар АТГ ажиллаач, тэр дотроо УИХ-ын гишүүн С.Эрдэнийг энэ асуудалтай холбоотойгоор шалгаач гэсэн гомдлыг АТГ-т гаргаж байна"  хэмээн мэдээлсэн.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ Нийслэлийн прокурорын газарт хүсэлт гаргасны хариуг ирүүлжээ.

Нийслэлийн  прокурорын газраас АН-ын даргад ирүүлсэн тус хариу албан бичигт:

"Монголын Ардчилсан Холбооны Залуучуудын зөвлөл, Н.Алтанхуяг нараас АТГ-т гаргасан Г-304 дугаартай "...С.Эрдэнэ нь 2012-2016 онд ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа Нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгөөс 223.5 тэрбум төгрөгийг актив хөрөнгийн үлдэгдэл муу, санхүүгийн түргэн хөрвөх чадвар муудсан үйл ажиллагаа нь доголдсон Капитал банкинд байршуулсан сангийн хөрөнгийг эрсдэлд оруулсан" гэх гомдлыг шалгаад Нийслэлийн прокурорын газарт хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах санал ирүүлсэн.

Тус прокурорын газраас материалыг хянаад, 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр "...Эрүүгийн цагдаагийг албаны Эдийн засагтай тэмцэх газраас шалгаж байгаа хэрэг бүртгэлтийн 190200290 дугаартай хэрэгт "нэр бүхий арилжааны банкны эрх бүхий албан тушаалтнууд иргэд, ААН-үүд төрийн байгууллагуудын харилцах болон хадгаламжийн дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байж болзошгүй..." гэсэн асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул дахин хэрэг бүртгэлтийн хэрэг нээх үндэслэлгүй" гэж дүгнэн, 90 дугаартай тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна" гэжээ.


Тус хариу албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Өнгөрсөн 5 дугаар сарын 16-нд Н.Алтанхуягийн хийсэн мэдээллийг ЭНД дарж дэлгэрэнгүй уншина уу.