Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хүнийг тодруулах намын дотоод сонгууль өнөөдөр явагдаж, дүн нь гарлаа. Хоёр хуваагдсан АН тус тусдаа хүмүүсээ сойж, сунгааг ч тусдаа явуулав.

Улмаар О.Цогтгэрэлийн гэх АН-аас:

  1. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, 
  2. УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбат,
  3. МАХН-аас УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч хоёр хоногийн өмнө АН-д элссэн С.Ганбаатар нар өрсөлдөж, Н.Алтанхуяг хамгийн олон санал авчээ.

Тэгвэл Н.Тулгатын гэх АН-аас 

  1. Ерөнхий сайд асан Р.Амаржаргал
  2. АН-ын дарга болон УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ
  3. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай
  4. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нар өрсөлдсөнөөс С.Эрдэнэ хамгийн олон саналыг авчээ.

Улмаар Дээд шүүх дарга нарыг нь бүртгэхээс татгалзсан АН-ын 2 хэсэг тусдаа тусдаа хүмүүсээ Ерөнхийлөгчид дэвшүүлэхээр болж байна.

Тодруулбал, нэгээс нь Н.Алтанхуяг, нөгөөгөөс нь С.Эрдэнэ нэр дэвшихээр горилж, материалаа СЕХ-нд бүрдүүлж өгөх нь. Чухам СЕХ хэнийг нь Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр бүртгэх бол гэсэн хүлээлт үлдэж байна. 

АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшихээр намын дотоод сунгаанд орсон 7 эрхэм /Х.Тэмүүжин нэрээ татсан./