"Сэр сэр салхи" кино 96 дахь удаагийн Оскарын наадамд Монгол улсыг төлөөлөн оролцох киногоор тодорлоо. 

Ирэх жилийн Оскарын наадам 3 дугаар сард Лос-Анжелес хотноо зохион байгуулагдах бөгөөд энэ онд бүтээгдсэн монгол кино дундаас "Сэр Сэр Салхи" киног урьдчилсан сонгон шалгаруулалтад явуулахаар болсон байна.

Жил бүр 90 гаран улс уг эрхийг авдаг ба наадмын зүгээс эдгээр улсын кинонуудыг шигшиж, 15 киноны эхний байдлаар зарладаг. Эцсийн шатанд шүүгчдийн санал хурааж, сонгогдсон кинонууд нэр дэвшдэг билээ.