Сар шинийн өдрүүдэд монголчууд бид бууз, мах эсвэл нийслэл салат гээд илчлэг ихтэй хоол хүнс зооглодог билээ.

Тэгвэл эдгээр өдрүүдэд хийхэд хялбархан, идэхэд амттай, илчлэг бага, үнэ өртөг багатай салатны жорыг La Balance Mongolia” пэйжийн админ, эрүүл тэнцвэртэй хооллолтын багш Б.Оролмаа зөвлөж байна.

ЖОР 1:

АНАР ЖИМСТЭЙ БАЙЦААНЫ САЛАТ

Орц -3 хүнийх:

200 г хэрчсэн байцаа

1/2 өргөст хэмх

1/2 нимбэгний шүүс

30 г яншуй

50 г анар

5 г алимны цуу

2 г хар перец

10 г бор сахар

10 г оливын тос 

Бичлэг үзэх:

Нарийн хэрчсэн байцаа дээрээ 10 гр оливын тос, 10 гр алимны цуу хийж, амтлан зөөлөртөл нь базаарай. Ингэхдээ шүүсийг нь ялгартал хэт базахгүй гэдгийг анхаараарай! Зөвхөн зөөлөрч шаргал өнгөтэйдүү болтол нь базна.

Дараа нь салатанд орох өргөст хэмх, яншуйгаа дөрвөлжин хэрчиж бэлдэнэ.

Ингээд байцаа дээрээ өргөст хэмх яншуйгаа нэмж 5 гр алимны цуу, 2 гр хар перец, 10 гр бор сахар, 10 гр оливын тосоороо амталж хутгана. Таваглахаасаа өмнө анар жимс хийвэл өнгөлөг харагдахаас гадна исгэлэн, чихэрлэг амт нэмдэг. Анар жимсийг аньсаар ч орлуулсан ч болно. Ингэхдээ зөгийн бал, бор сахар эсвэл бурмаар амтлаарай.  Хэрэв яншуй идэж чаддаггүй бол оронд нь улаан сонгино орлуулж болно шүү.


ЖОР-2:

ТУНАТАЙ ФИНГЕР ФҮҮД

Орц:

-     200 гр туна

-     50 гр яншуй

-     30 гр фитаки бяслаг

Бичлэг үзэх: 


Фингер фүүдээ шорлох өргөст хэмх, талх, улаан лооль зэргийг бэлдэнэ.

Хийх арга:

Туна загасныхаа шүүсийг нь шүүж бэлдэнэ. Бэлдсэн туна дээрээ 30 гр фитаки бяслагаа нэмж сайтар холино. Ингээд яншуйгаа нэмж хутгаад тунатай салат бэлэн боллоо. Та өөрийн хүссэн жимс ногоогоор баяжуулж ч болно.

Өргөст хэмхээ зузаавтар дугуй хэрчээд тунатай салат өргөст хэмх, тунатай салат,  улаан лооль гэх мэтийг үелэн бэлдэнэ.

Мөн та өөрийн гараар барьсан талхаа ашиглан фингер фүүдээ олон төрлөөр хийх боломжтой.

Энэхүү фингер фүүддээ талхаа шоо дөрвөлжин хэрчээд дээр нь туна салат, салат навч, туна салат гэх мэтээр үелэн шорлож бэлдлээ.

 

ЖОР 3:

КИНОА БУДААТАЙ ГРЕК МАЯГИЙН САЛАТ

Орц:

-          1/2  аяга киноа будаа

-          1/2 өргөст хэмх

-          4-5 ш үрлэн лооль

-          30 гр салат навч

-          50 гр анар жимс

-          10 гр улаан дарсны цуу

-          10 гр оливын тос

-          Нимбэгний шүүс – 20 гр

-          30 гр яншуй

-          10 гр сахар

-          2 хумс саримс

-          2 гр хар перец

Хийх арга:

Киноа будаагаа ашгааж бэлдэнэ. Коноа будааны оронд сэвэг, зарам ч бас орлуулж болно.

Бичлэг үзэх:

Салатанд орох өргөст хэмх, үрлэн лооль, салат навч зэргээ өөрийн хүссэн хэлбэрээ хэрчиж бэлдээд 2 г хар перецээр амтлаад тасалгааны температурт  20-30 минут байлгах хэрэгтэй.

Ингэхэд өөрөөс нь гарсан шүүс ногоондоо шингэж хэт их шүүслэг нь багасдаг. 

Үүний дараа агшаасан киноа будаагаа нэмж сайтар хутгаад дээр нь улаан дарсны цуу, хар перец, нимбэгийн шүүс, яншуй зэргийг нэмж  амтална. Таваглахдаа анар жимсээрээ чимэглэж өгөөрэй.  

Анар жимсийг аньсаар ч орлуулж болно. Ингэхдээ зөгийн бал, бор сахар эсвэл бурмаар амталж болно.