Сар шинийн баярт зориулсан Үндэсний бөхийн барилдаан өнөөдөр болно.

Тодруулбал, Билгийн тооллын 17 дугаар жарны Урвуулагч хэмээх шороон ГАХАЙ жилийн сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр буюу 2 дугаар сарын 04-нд 12.00 цагаас Буянт-Ухаа спорт ордонд зохион байгуулагдана.