Жил бүрийн Сар шинийн баяраар монгол бөхийн барилдаан болдог уламжлалтай ч энэ жил цар тахлын улмаас барилдаан болоогүй. Тэгвэл энэ сарын 14-нд харцага цолтой бөхчүүдийн барилдааныг үзэгчгүйгээр зохион байгуулахаар болжээ. . 

Тодруулбал, Монгол Улсын Харцага цолтнууд болох А.Цацавшир, Т.Бэгзсүрэн, Ц. Одбаяр, Х.Гантулга, О.Хангай, Д.Бат-Эрдэнэ, Т.Баасанхүү, Д.Анар нар халдвар хамгааллын дэглэмээ сахин, үзэгчгүйгээр, тойргоор  барилдах аж. Тус барилдааныг 03 дугаар сарын 14-нд 14:00  цагаас онлайнаар дамжуулна.  

Мөн дээрх найман бөх оролцсон "Хийморь" реалити шоу 03 дугаар сарын 08-наас 25-р суваг телевизээр цацагдаж эхлэх аж.