Б.Баясгалан
02 сарын 02, 2021
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах тухай саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр албан бичгээр хүргүүлсэн.
Тус албан бичигт:
"Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлсэн хорио цээрийн дэглэм, хязгаарлалтаас үүдэн ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож, нийгэм эдийн засгийн байдал эрс хүндэрч байгаа энэ цаг үед Улсын Их Хурал холбогдох хууль, тогтоомжийн төслийг цаг алдалгүй хэлэлцэн шийдвэрлэж, шуурхай ажиллах шаардлагатай юм.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нэн даруй зарлан хуралдуулах, ээлжит бус чуулганаар “Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төсөл болон “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх саналтай байна” гэжээ.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар албан ёсны сайт дээрээ Ерөнхийлөгч нэр бүхий гурван хуультай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах нь зөв үү гэсэн санал асуулгыг иргэдээс авч эхэлжээ.
Уншигч та дараах линк тус бүр дээр дарж, санал асуулгад оролцоно уу.
2. Монгол Улсын Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуулийн асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах нь зөв үү?
Сэтгэгдэл бичих (3)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [202.179.21.212] ・ 2021.02.05 Хариулах
бүгд буруу
Зочин [202.55.188.38] ・ 2021.02.02 Хариулах
Энэ Ерѳнхийлѳгчийн туслах зѳвлѳх нэртэй Ерѳнхийлѳгчийн Тамгын Газарын хорчингууд Гадна дотны Олгиархижсан МАФИ-н захиалгаар Х БАТТУЛГА Ерѳнхийлѳгчийг тал талд нь сууж турхираад улам хорлоод байгаа юм шиг санагдаад байх юм
Зочин [66.181.161.30] ・ 2021.02.02 Хариулах
Зөв
Санал болгох
1 ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг
2 М.Дашням: Олондоо тус дэмтэй явахыг хүн шиг амьдарна гэдэг юм болов уу
3 А.Цогтмагнай: Хүүхдээ хүнтэй харьцаж, дэлгэцээс холдуулж, бие даалгаж сургая л гэвэл ЗУСЛАН-д явуул
4 ХААН Банк ЕСБХБ-наас 170 сая ам.долларын санхүүжилт татлаа
5 “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ы баг Завхан аймагт ирлээ