Б.Баясгалан
03 сарын 19, 2021
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч "Энэ онд тохиож буй Монгол Улс-ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг ажил хэрэгч байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх нь зүйтэй" гэлээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс цар тахлын вакцин үйлдвэрлэх боломжтой гэдгийг онцолж, ОХУ-ын “Sputnik V” вакциныг Монгол Улсад үйлдвэрлэх боломжийг судалж, хамтран ажиллах саналыг Кремльд уламжилж өгөхийг Элчин сайдаас хүслээ.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг яаралтай уламжилж, хариу өгөхөө мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих (2)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.110] ・ 2021.03.19 Хариулах
.Ёстой зөвдөө
Зочин [202.126.90.33] ・ 2021.03.19 Хариулах
Амжилттай болохын ерөөл дэвшүүлье.
Санал болгох
1 Public Anger and Suspicion Mounts Amid Mongolia's Persistent Gasoline Shortage Crisis
2 Берлиний музейн танхимд Монголын соёл эгшиглэж, ахуй амиллаа
3 А.Энхжаргал: “Бодь Даатгал” компани брэндийн шинэчлэл хийж, “БОГД ДААТГАЛ” нэртэйгээр хөгжлийн шинэ түүхээ эхлүүлж байна
4 Japan Pledges Comprehensive Support Following Devastating Eastern Mongolia Wildfire
5 Ө.Даваажаргал: Урлаг хүүхдэд өөрийгөө таних, дотоод ертөнцөө нээх боломж олгодог